» Мэндчилгээ

Мэндчилгээ

2015 оны 09 сарын 07,    5503

 

Мэндчилгээ Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцахаар манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэн, талархал илэрхийлье.

  Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулан, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хангагч, хэрэглэгч хоорондын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, эрчим хүчний зах зээл дээр шударга өрсөлдөөн бий болох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

  Бид мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэж, нээлттэй, бие даасан хараат бус, шударга, хуулиа дээдэлсэн байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны зохицуулалтын орчинг сайжруулах, эрчим хүч хэрэглэгч бүрт хэмнэлтийн бодлогыг хүргэх чиглэлээр олон ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

  Та энэхүү цахим хуудсанд зочилсноор Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, Эрчим хүчний тухай хууль тогтоомж, дүрэм журмуудтай танилцан, салбарын талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, бидэнд өөрийн санал хүсэлтийг ирүүлж, хамтран ажиллах боломжтой.


Эрхэм танд амжилт хүсье. 

Монгол орны гал голомт үүрд мандан бадраг

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН